Тэнгэрийн бүсгүй

Гэр дүүрэн гэгээ татуулсан

Гэргий зандан бүсгүй чи минь дээ

Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан

Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ

Нар саранд сөгдөж гүйсан юм аа

Нандин учрал байлгүй дээ

Арга үгүйдээ арга үгүйдээ

Тэнгэрийн бүсгүй чи минь чи минь дээ

Замиланг гийтэл мишээл цацруулсан

Завилсан зандан амраг чи минь дээ

Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн

Эжий зандан тэнгэрийн бүсгүй еэ

Нар саранд сөгдөж гүйсан юм аа

Нандин учрал байлгүй дээ

Арга үгүйдээ арга үгүйдээ

Тэнгэрийн бүсгүй чи минь чи минь дээ

Бөртэ сарыг дуултал уяраасан

Бүүвэй зандан хонгор чи минь дээ

Эсгэсэн торгондоо уянга дагуулсан

Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ

Нар саранд сөгдөж гүйсан юм аа

Нандин учрал байлгүй дээ

Арга үгүйдээ арга үгүйдээ

Тэнгэрийн бүсгүй чи минь

чи минь дээ

Нар саранд

сөгдөж гүйсан юм аа

Нандин учрал байлгүй дээ

Арга үгүйдээ арга үгүйдээ

Тэнгэрийн бүсгүй чи минь

чи минь дээ

Facebook Twitter Google Plus