Анхны харцаар

Анхны харцаар
ширтэлцэж учирсан
хонгор минь
Асаж гялалзан
гялбан тодрох
гэгээ минь чи
Хайрын зон совинд минь
жаргалаар асгарч
догдолдог сэтгэлд минь
Харамлаж ханамгүй
нандин харцанд чинь
би хайртай
Ганцхан харцаар
итгэлцэж учирсан
амраг минь
Гал шиг дүрэлзэн
асч төөнөх
хайр минь чи
Дурлалын нялуун балыг
амтлуулан цэнгүүлдэг
сэтгэлд минь
Дундлаж хагасламгүй
энхрий инээдэнд чинь
би хайртай
Тэр сайхан харцыг
олоогүй бол би яана
Тэр л учралын агшинд
зөрчихсөн бол яана
Тэр үед чи минь
гараа өгөөгүй бол яана
Чамайгаа би яасан их
хайрлана вэ
Анхны харц
ямар их үнэн бэ
Соньхон харцаар
ширтэлцэж учирсан
энхрий минь
Солонго шиг гайхуулах
үзэсгэлэн гоо
хайр минь чи
Зүүдний мянган
мөрөөдлөөр чамдаа
тэмүүлдэг сэтгэлд минь
Зүрхэлж мартамгүй
үнсэлт урууланд чинь
би хайртай
Тэр сайхан харцыг
олоогүй бол би яана
Тэр л учралын агшинд
зөрчихсөн бол яана
Тэр үед чи минь
гараа өгөөгүй бол яана
Чамайгаа би яасан их
хайрлана вэ
Анхны харц
ямар их үнэн бэ
Тэр сайхан харцыг
олоогүй бол би яана
Тэр л учралын агшинд
зөрчихсөн бол яана
Тэр үед чи минь
гараа өгөөгүй бол яана
Чамайгаа би яасан их
хайрлана вэ
Анхны харц
ямар их үнэн бэ
Анхны харц
ямар их үнэн бэ
 
Facebook Twitter Google Plus