Хилчний уянга

Тэнгэрийн хаяаны
наахантай
Тэртэй уулсын
цаахнатай
Тэнэгэр талын
мандал дээр
Тэргэл цагаан
гэр минь би
Баян тансаг
тэр нутагт минь
Багын жаахан
тэр минь бий
Багын жаахан
түүний зүрхэндээ
Байлдагч миний
сэтгэл бий
Эх орон
та бүгдийгээ
Энх амгалан
байлгах гээд
Хилчин миний
батлан өргөсөн
Чин зоригийн
тангарга бий
Хилчин миний
батлан өргөсөн
Чин зоригийн
тангарга бий
Facebook Twitter Google Plus