Оторчны дуу

Үүлэн цаанаас
саран гарахад
Үдшийн тал минь
гэрлийн чимэгтэй дээ
Отрын нутгийг
бүрэн чимсэн
Одны доороо
адуу минь ханьтайдаа
Шанхан дэл нь
салхинд намираад
Онгон зүрх минь
баярын золтойдоо
Тэсгэм хайруу
жаврыг зөрсөн
Омголон шөнөжин
адуу харах урамтайдаа 
Адууч аавын
ухаан өвлөхөд
Зудтай өвлийг
өнтэй даваа даа
Намрын хур шиг
адуугаа хариулсаар
Хаврын сайхантай
учран золгоно доо
Намрын хур шиг
адуугаа хариулсаар
Хаврын сайхантай
учран золгоно доо
 
Facebook Twitter Google Plus