Дүүмэд жаахан чамдаа

Шиврээ зөөлөн
бороо нь нээ
Сэтгэл зүрхэнд минь
 зүсрээ юү дээ
Сайхан төрсөн
чи минь
Сарны доор
гэгээтэй дээ
Дүүмэд жаахан
чамдаа би
Дэндүү ихээр
даслаа даа
Дүрсгүйхэн занд чинь
Дурлахын ихээр
дурлалаа даа
Дэгжин хээнцэр
цэцэгс нь ээ
Дэргэд мишээн
ганхаа юу
Дэндүү хайртай
чи минь
Догдолж намайгаа
санаа юу даа
Дүүмэд жаахан
чамдаа би
Дэндүү ихээр
даслаа даа
Дүрсгүйхэн занд чинь
Дурлахын ихээр
дурлалаа даа
Үүрийн цагаан
гэгээ шиг
Үзэсгэлэнт чиний минь
сэтгэлд нь
Зүс гоёмсог
царай чинь
Зүрхний гүнд
тодроод байна
Дүүмэд жаахан
чамдаа би
Дэндүү ихээр
даслаа даа
Дүрсгүйхэн занд чинь
Дурлахын ихээр
дурлалаа даа
Дүүмэд жаахан
чамдаа би
Дэндүү ихээр
даслаа даа
Дүрсгүйхэн занд чинь
Дурлахын ихээр
дурлалаа даа
Дүрсгүйхэн занд чинь
Дурлахын ихээр
дурлалаа даа
Facebook Twitter Google Plus