Хамба хонгор

 Айдасын давааг цамнан дүүлж

Алдар толгойг ороон тасарч
Буянт ухаа наадмын бариа
Баяраар цалгилах ардын уухай 
                          
Бишрэлт довон тахилгатай
Бор булангийн гал унага
Буурал уяачийн сүргийн манлай
Булган сүүлт хонгор ажнай
 
Ардын төрийн цэнгэл наадамд
Алтан Заамарын хурдан хүлгүүдээс
Анхдагч болж айрагдан, манлайлж
Алдар цолоо магтан дуудуулсан  
 
Бишрэлт довон тахилгатай
Бор булангийн гал унага
Буурал уяачийн сүргийн манлай
Булган сүүлт хонгор ажнай
 
Монгол уяачийн молор эрдэнэ
Морьтон түмний шашир шүтээн
Тосон Заамарын морин сахиус
Тод магнай түмний хурай
 
Бишрэлт довон тахилгатай
Бор булангийн гал унага
Буурал уяачийн сүргийн манлай
Булган сүүлт хонгор ажнай
 
Бишрэлт довон тахилгатай
Бор булангийн гал унага
Буурал уяачийн сүргийн манлай
Булган сүүлт хонгор ажнай
Буурал уяачийн сүргийн манлай
Булган сүүлт хонгор ажнай
Facebook Twitter Google Plus