Алсаас дуулах дуу

Мянган газрын зэрэглээ байна аа
Мяралзан мяралзан жирэлзээд байна аа
Мянган уул түмэн үүлсийг давуулаад
Мөрөөдлийн дуугаа чамдаа дуулна аа
Холын газрын тэртээ байна аа
Хайрлан хайрлан ширтээд байна аа
Харанхуй шөнө гэгээн өдрийн алинд ч 
Хайрын дуугаа чамдаа дуулна аа
Эх орныхоо итгэлийг биелүүлж
Эрхэм сайн сураарай чи минь
Эргээд ирэх баярт өдрийг чинь
Эндээс би чинь хүлээн дуугаа дуулна аа
Уртхан замын холбоо байна аа
Учран золгохын болзоо байна аа
Улирах хугацаа угтах ирээдүйн алинд ч
Уянгын дуугаа чамдаа дуулна аа
Эх орныхоо итгэлийг биелүүлж
Эрхэм сайн сураарай чи минь
Эргээд ирэх баярт өдрийг чинь
Эндээс би чинь хүлээн дуугаа дуулна аа
Эх орныхоо итгэлийг биелүүлж
Эрхэм сайн сураарай чи минь
Эргээд ирэх баярт өдрийг чинь
Эндээс би чинь хүлээн дуугаа дуулна аа 
дуугаа дуулна аа
Facebook Twitter Google Plus