Дархан хил минь баяртай

Ээж аавын энхрийхэн хүү би
Эх орны энх мөнхийн дуудлага авч
Төрж өссөн төрөлх өлгий нутгаа орхиод
Тоглож өссөн үеийн нөхөдтэйгээ хамт
Торгон хилийн зүг жолоо заллаа                           
Машиндаа, мотор асаа, даргын тушаал цуваа урагшаа
Дархан хилийн зүг хурдлан явна                        
Нормын хувцас минь арай л томдоо юу даа
Нойрон дунд минь сэрээд сэрээд бүгд бос команд
Ах нарын хатуу ширүүн харц нударга
Хатан зүрх зоригийг мохоож
Шинэ цэрэг миний амьдрал эхэллээ             
Сургалтын төв   гараад жагс, тугийн доор зэрэгц номхон
Эх орондоо би тангараг өргөлөө                                  
Хянах цамхаг хилийн застав харуул
Хоногийн тушаал хилийн манаа алхаад марш
Удам нутгийн уул ус ургамал цэцгийг
Унтах нойргүй уйдах завгүй хамгаална
Улсын хил минь тайван амгалан байна                     
Түгшүүрийн дохио, застав буундаа, хилийн эрэл хүндхэн албаа
Цэрэг миний энгэрт алдрын одон гялалзана             
Хоног өдөр харвасан сум мэт өнгөрч
Халагдах өдөр хаяанд дэргэд ирлээ
Дасал болсон цэргийн байр
Даргын өрөө жижүүрийн ширээ
Дайчин олон нөхөд минь баяртай                               
Баяртай отряд минь
Баяртай дарга нар минь
Дахин уузахын ерөөл өргөе өө                                                      
Хоёр нүдний нулимс хацар даган урслаа
Хязгаар нутаг дархан хил минь баяртай               
Үүрд таныгаа дурсаж явья даа
Facebook Twitter Google Plus