Зүрхний хайр

Цэцгэнд шингэх борооны дусал
Цэлгэр нутагтаа сувдран унахад
Бодолд хоргодох нууцхан сэтгэлд минь
Борхон заяа минь намайг ивээлээ
Ширхэглэн буух цасны ширхэг
Цэгээн талыг мөнгөлөн хучлаа
Мөрөөдөн хүлээсэн миний л амраг
Мөнхийн хайраар намайг ивээлээ
Тоотой насандаа чамтайгаа учирсан
Торгон заяа минь зүрхэнд минь шивнэлээ
Хархан нүдэн чамтайгаа учирсан
Ханьсах заяа минь сэтгэлд минь шивнэлээ
Навчинд шингэх шүүдрийн дусал
Нарны туяанд  сувдран унахад
Нандин хайрын гэгээн дурсамж минь
Чамайг хайрлаж зүрхэнд минь шивнэлээ
Тоотой насандаа чамтайгаа учирсан
Торгон заяа минь зүрхэнд минь шивнэлээ
Хархан нүдэн чамтайгаа учирсан
Ханьсах заяа минь сэтгэлд минь шивнэлээ
Тоотой насандаа чамтайгаа учирсан
Торгон заяа минь зүрхэнд минь шивнэлээ
Хархан нүдэн чамтайгаа учирсан
Ханьсах заяа минь сэтгэлд минь шивнэлээ
Ханьсах заяа минь сэтгэлд минь шивнэлээ
шивнэлээ
Facebook Twitter Google Plus