Гэрэлтэж амьдраарай

Орчлонг харж байгаадаа баярлаж яваарай
Оддын тоогоор инээж амьдраарай
Бусдад хайр түгээхийн эрхэм жаргалыг
Бумантай дэлгэрүүлж дуутай амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэж амьдрах сайхан
Урмын сайхан үгээр биесээ шагнаад
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
Уулсыг тольдож байгаадаа баярлаж яваарай
Ургамлын шүүдэр шиг уярч амьдраарай
Хүмүүст сэтгэл түгээхийн сайхныг мэдрээд
Хүний төлөө нартай амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэж амьдрах сайхан
Урмын сайхан үгээр биесээ шагнаад
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
Рашаан амтлах хувьтайдаа баярлаж яваарай
Алаг солонго шиг цацарч амьдраарай
Аливаа сайхныг өөрөөсөө эхлүүлж
Амьдын орчлонг гийгүүлж амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэж амьдрах сайхан
Урмын сайхан үгээр биесээ шагнаад
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэж амьдрах сайхан
Урмын сайхан үгээр биесээ шагнаад
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
 
 
Facebook Twitter Google Plus