Жаргалын цэнхэр хангай

Асарлан сүмбэрлэх уулсын хангайдаа
Аавынхаа алдрыг дээдлэн өргөөд
Аашаараа дөлгөөхөн хонгор бүсгүйтэйгээ би
Алтанхан нарны дор жаргалтай явна аа
Ээлтэйхэн нутгийнхаа ариун хөрсөн дээр
Элбэрэлт ээжийнхээ хайрыг түшээд
Инээдээрээ торнисон ажилсаг түмэнтэйгээ би
Илчтэйхэн нарны дор жаргалтай явна аа
Холоос цэнхэртэх уужимхан хангайдаа
Хотол олныхоо хайрыг түшээд
Алдраараа овоглосон ажилсаг түмэнтэйгээ би
Ариухан нарны дор жаргалтай явна
Алдраараа овоглосон ажилсаг түмэнтэйгээ би
Ариухан нарны дор жаргалтай явна аа
жаргалтай явна аа
Facebook Twitter Google Plus