Би баян хүн

Өөдөө сүлдэт Монголтойгоо би баян
Өвгөдөөс өвлөсөн өлзий буянтай би баян
Өнөд орших өв соёлтойгоо би баян
Үүрдийн үндэс угсаатайгаа би баян
Би баян хүн
Би бахархалт удамтай Монгол хүн
Би баян хүн
Би баясах сэтгэлтэй баян хүн
Тосож өлгийдсөн газар шороотой би баян
Тооноо дээдэлсэн гал голомттой би баян
Даяар дуурсах мөнх аавтайгаа би баян
Дахин заяахгүй энх ижийтэй би баян
Би баян хүн
Би бахархах удамтай Монгол хүн
Би баян хүн
Би баясах сэтгэлтэй баян хүн
Хавтгай тансаг аглаг нутагтай би баян
Хайлган цайлган ахан дүүстэй би байн
Ханьсан жаргах адил зүрхтэй би баян
Хайр цалгиасан амин үрстэй би баян
Би баян хүн
Би баясах үрстэй баян хүн
Би баян хүн
Би баясах сэтгэлтэй баян хүн
Би баян хүн
Би баясах сэтгэлтэй Монгол хүн
Facebook Twitter Google Plus