Хүн цэцэг

Онгон талдаа

соёолон ургасан

Олон өнгийн

тансагхан цэцэг

Онцгой чамдаа

үнэнч дурлаад

Булгилах зүрхэнд минь

дэлгэрэн ургажээ

Алтан хэвлийд

амилан ургасан

Хүн цэцгийг

битгий гомдоогоорой

Хадан цохион

дээр ургасан

Хайрын ягаахан

анхилам цэцэг

Хөөрхөн чамдаа

үнэнч дурлаад

Ханьсах зүрхэнд минь

хослон ургажээ

Амьд цэцэгсийн

гоёхон дэлбээг

Андуурч битгий

гишгэж орхиорой

Энхрий хайраар

эрхлэн ургасан

Хос сэмбэрүү

гоёхон цэцэг

Хонгор чамдаа

янаглан дурлаад

Хүрэн зүрхэнд минь

дэлгэрэн ургажээ

Амьд цэцэгсийн

гоёхон дэлбээг

Андуурч битгий

гишгэж орхиорой

Алтан хэвлийд

амилан ургасан

Хүн цэцгийг

битгий гомдоогоорой

Хүн цэцгийг

битгий гомдоогоорой

Facebook Twitter Google Plus