Нандин хүсэл

Харц булаасан хөөрхөн бүсгүй чамайг би

Ханиа болгох нууцхан нандин хүсэл байна

Сайн уу гэж хэлэх зориг хүрэхгүй л байна

Санаанаас ер гарахгүй юм даа

Энгийн даруу сэтгэл татам тэр залууд

Энэ л зүрх минь өөрийн эрхгүй тэмүүлээд

Харц тулахад зүрх догдлоод байна

Хайр гэдэг энэ юм болов уу

Гараас чинь хөтлөөд хорвоог туулъя

Ганцхан чинийхээ хайранд жаргая

Сайхан бүхнийг зөгнөж учирлаа

Саруул орчлонд жаргаж явъя аа

Надтай гэрлээч нандин ариун бүсгүй минь

Насан туршдаа чамтайгаа ханилья аа

Үүрдийн хайраар биесээ түшээд

Үнэнч сэтгэлээ чамдаа л өгье өө

Гараас чинь хөтлөөд хорвоог туулъя

Ганцхан чинийхээ хайранд жаргая

Сайхан бүхнийг зөгнөж учирлаа

Саруул орчлонд жаргаж явъя аа

Гараас чинь хөтлөөд хорвоог туулъя

Ганцхан чинийхээ хайранд жаргая

Сайхан бүхнийг зөгнөж учирлаа

Саруул орчлонд жаргаж явъя аа

 

 

 

 

 

 

 

Facebook Twitter Google Plus