Би эр хүнд хайртай

Зүрхэнд минь гэрэл дүүрэн

Зүүдэнд чи минь надтайгаа байгаач

Зовхинд минь нулимас дүүрэн бүрхэн ирсэн ч

Зоргоороо хайрална аа

Нүдэнд ургах цэцэг шиг

Дайжиж би энд даарсан ч гэлээ

Хүний газар чамайгаа санан санасаар

Хүсэлээрээ хайрална

Бүтэн явъя чинийхээ төлөө

Бүдэрч босъя бусдын өмнө

Инээж дуулъя энэхэн гунигийг

Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар

Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр

 Жигүүртэйсэн бол дүүлэхсэн

 Далавчтай бол нисэхсэн

Эзгүйд би уйлна,

чамдаа тэврүүлээд үнсүүлмээр,

Жигүүртэйсэн бол дүүлэхсэн,

далавчтай бол нисэхсэн

Цэнгэл ирлээ ч би хүлээнэ

Зэвэрч нугарахгүйг би хичээнэ

Хонгорхон үрээ би чинь бүтэн жаргаана

Холоос би тэмүүлнэ ээ

Үнсэлтээр цагийг зогсоож

Салхиар чамтайгаа би уулзана

Харийн газараас хоног тоолон тоолсоор

Харцаараа тэмүүлнэ.

Facebook Twitter Google Plus