Аавдаа баярлалаа

Мөнх наран мэт миний аав аа
Хайрын дээдээр бүүвэйлж охиноо тэвэрдэг
Халуун дулаахан нөмөрт тань би
Үргэлж дандаа гэрэл гэгээ рүү тэмүүлж явдаг

Хайртай аавыгаа санан уулзахад
Хамгаас үнэн үгийг тань би сонсдог
Уужуу сэтгэлдээ аавыгаа бодохоор
Ухааныг тань үр чинь бишрэн хүндэлж явнаа

ДХ: Аврал хайр энэрэлийн оч нь аав минь та билээ
Аав танийхаа сэтгэлийн жигүүр болсон охин нь би билээ
Хайртай ээжийд минь халамж хайрын дээд хань
Халуун сэтгэлээр аавдаа охин нь баярладаг
Аав минь таньдаа охин нь баярладаг

Үр биднийхээ нар нь болсон
Цайлган сэтгэлт аавыгаа би дуулж байна
Уулын горхи шиг ая дуу минь ааваа
Миний бэлэг болж таньдаа охин нь үнсүүлмээр байна

ДХ: Аврал хайр энэрэлийн оч нь аав минь та билээ
Аав танийхаа сэтгэлийн жигүүр болсон охин нь би билээ
Хайртай ээжийд минь халамж хайрын дээд хань
Халуун сэтгэлээр аавдаа охин нь баярладаг
Аав минь таньдаа охин нь баярладаг
Уулын горхи шиг ая дуугаа ааваа таньдаа зориулж дуулья
Аав минь таньдаа охин нь баярладаг
Халуун сэтгэлт аав таньдаа хурдан очоод үнсүүлмээр байна
Аав минь таньдаа охин нь баярладаг

Facebook Twitter Google Plus