To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хөөрхөн

Мойлхон нүд чинь хөөрхөн
Монголжингоо бие чинь хөөрхөн
Ээнэгшин дасах чинь хөөрхөн
Эрхлэн туних чинь хөөрхөн
Хөөрхөн шүү чи минь хөөрхөн
Хөөрхөн шүү чи минь хөөрхөн
 
Хайраараа төөнөх чинь сайхан
Харцаараа энэрэх чинь сайхан
Халуунаар тэврэх чинь сайхан
Хааяахан хардах чинь сайхан
Сайхан шүү чи минь сайхан
Сайхан шүү чи минь сайхан
 
Ухаан сэтгэл чинь сайхан
Уул шиг түших чинь сайхан
Янагхан ааш чинь хөөрхөн
Ялдамхан ааль чинь хөөрхөн
Сайхан шүү чи минь сайхан
Хөөрхөн шүү чи минь хөөрхөн
Хөөрхөн чамдаа би хайртай
Сайхан ханьдаа би хайртай
Хүмүүн заяандаа жаргалтай
Санаан зоргоороо жаргалтай
Хөөрхөн шүү чи минь хөөрхөн
Facebook Twitter Google Plus