Хавар оройн салхи

Хаврын орой салхи сэвэлзээд
Хайраа санан чамайг үгүйлнэ
Холын тэртээд гуниг хөврөөд
Хөөрхөн чинийхээ харцыг хайна
 
Үдшийн зөргөөр ирэх чиний зүг
Үлгэрийн шувууд нисэн одно
Үнэнчээр хайрлахаа чамдаа амлая
Үнэн сэтгэлийн миний л хайраа
 
Хайрын саран тэнгэртээ хөвөөд
Хүслээ шивнэн чамдаа л яарна
Хайтан цэцгийн дэлбээ бөхөлзөөд
Хоёул хамтдаа сарнаар зугаална
 
Болор тунгалаг шүүдэр тунараад
Бодлоо шингээн чамайг үнсэнэ
Хайрын аялгуу намуун эгшиглээд
Хосын цэцэрлэгт чамтайгаа л бүжнэ
 
Facebook Twitter Google Plus