Хайрын хавар

Хонгорхон хайр хавартай цуг айлчлан ирлээ

Хамгаас дотно харц чинь над руу эгцлэн харлаа

Хажууд минь налан суугаач хонгор бүсгүй минь

Хаврын хонгор цэцэгс цоморлигоо дэлбээлэхийг харан баясая бүсгүй минь

Хараацай шувууд дүүлэн нисэж үүрээ засан бэлдэнэ

Хонгор бүсгүйн ялдам инээд салхи хөглөн эгшиглэнэ

Хаврын цэцэг чиний хөөрхөнд атаархан ганхана

Хамтдаа тарьсан хайрын модоо нахиалахыг харан баясая бүсгүй минь

Салхи цэцэгсийн үнэрт согтон налан тэврэн бүжнэ

Санаандгүй учрал зүрх сэтгэлд минь эргэн эргэлднээ

Сайхан мишээл харцанд чинь би уярч догдлоод

Сэвлэг хархан үсээр чинь салхи наадан тоглоно

Facebook Twitter Google Plus