Тод магнай

Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн 
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зэ

Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зэ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганзага сугсран наадах гараатай
Согоо чих нь солбин солбин сортолзоод 
Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зэ

Даяар олондоо даамай хурдан алдартай
Аргамагийн толгойгоо айраг сүүгээр мялаалгаастай
Нэгдлийн сүргээс нэр нь анх тодорсон
Түмний магнай төгөлдөр хурдан морь мину зэ... 

Facebook Twitter Google Plus