Хайртай

Балын амтат уруулд чинь хайртай
Уянгын эгшигт дуунд чинь хайртай
Бүүвэй аялах намбанд чинь би хайртай
Бүсгүй цагаан заяанд чинь хайртай

Дунгийн гэгээт шүдэнд чинь хайртай
Тунарсан хархан гэзгэнд чинь хайртай
Дурлалд халуурсан насанд чинь би хайртай
Туждаа түших заяанд чинь хайртай

Амраг минь чамдаа би хайртай
Амьдрал хөгжөөх хайранд чинь хайртай
Хань минь чамдаа
Хань минь чамдаа
Хайр минь чамдаа би хайртай

Амьдрал дэвжээх баясалд чинь хайртай
Аяархан мэлмэрэх сэтгэлд чинь хайртай
Аашлаад аргадах занд чинь би хайртай
Алдахад түших ухаанд чинь хайртай

Амраг минь чамдаа би хайртай
Амьдрал хөгжөөх хайранд чинь хайртай
Хань минь чамдаа
Хань минь чамдаа
Хань минь чамдаа би хайртай

Facebook Twitter Google Plus