Хайртай

Намайг хардаг харцанд чинь хайртай
Намайг энхрийлдэг хүсэлд чинь хайртай
Намайг хүндэлдэг чамдаа би хайртай
Наддаа итгээрэй

Хөөрхөн алаг нүдэнд чинь хайртай
Хөтлөхөд дулаахан гаранд чинь хайртай
Хорвоод ганцхан чамдаа л би хайртай
Бүхнээс илүүгээр

Хайранд ургаж сэтгэлд дэлбээлсэн цэцэг минь
Хамгийн ариун энхрий нандин хайр минь
Надад итгэж зүрхэнд мөнхөрсөн гүнж минь
Би чамд хайртай хайр минь

Үнсэхэд зөөлхөн уруулд чинь хайртай
Үнэртэхэд тансаг биенд чинь хайртай
Үнэнч ариухан чамдаа би хайртай
Үүрд би чамдаа хайртай

Булбарай хөөрхөн харцанд чинь хайртай
Будаж янзлаагүй төрхөнд чинь хайртай
Хэзээ ч хувирашгүй цохилох бидний зүрх
Хайраа би чамд хайртай

Хайранд ургаж сэтгэлд дэлбээлсэн цэцэг минь
Хамгийн ариун энхрий нандин хайр минь
Надад итгэж зүрхэнд мөнхөрсөн гүнж минь
Би чамд хайртай хайр минь

Чамайг надад анх хайртай гэж хэлэхэд
Чамайг намайг анх тэврээд үнсэхэд
Чинийхээ төлөө би төрсөн юм шиг
Чи минийх үүрд байна гэж наддаа ирсэн хайрт минь

Эелдэг ялдам инээхэд чинь хайртай
Энгийн яруу дуу хоолойд чинь хайртай
Энэ л үзэсгэлэн гоо чамдаа би хайртай
Би жаргалтай

Хайранд ургаж сэтгэлд дэлбээлсэн цэцэг минь
Хамгийн ариун энхрий нандин хайр минь
Надад итгэж зүрхэнд мөнхөрсөн гүнж минь
Би чамд хайртай хайр минь
Хайранд ургаж сэтгэлд дэлбээлсэн цэцэг минь
Хамгийн ариун энхрий нандин хайр минь
Надад итгэж зүрхэнд мөнхөрсөн гүнж минь
Би чамд хайртай хайр минь

Facebook Twitter Google Plus