Насанд олдсон хань

Энхрий ариухан хайр нь зүрхэнд багташгүй
Тэнгэрийн саран шиг чи минь хэнтэй ч зүйрлэшгүй
Даруухан инээх нь нар гарах шиг
Яруухан аялах нь дуу төрөх шиг

Насанд олдсон заяандаа баярланаа
Найз чинийхээ сайханд бахарханаа

Ялдамхан үгсэнд гарыг нь атгаад барамгүй
Яралзтал инээсэн царайг нь хараад ханашгүй
Зүрхэнд нуугдсан сувдан эрдэнэ
Зүсэнд туяарсан итгэл оюу мандал

Тив алгасан чамайгаа дуулан дуулнаа
Тэнгэрээ намсгаж чамайгаа дуудан дууднаа
Догдолсон үг чинь хуурын чавхдас аа
Дотноссон чиний минь хүслийн уянга аа

Facebook Twitter Google Plus