Нартад ганцхан ээждээ

Уужуу холын газраас санан санасаар ирэхэд

Уяхан хонгор ижий минь та  саравчлан саравчлаад тосдог юмаа

Уух цайны амтанд нь сэтгэл хорогдоод байнаа

Уйлахад нулимс тосдог ээж надад байдаг юмаа

 

Аргаар аргаар хорвоогийн

Аясаар л явна даа охин чинь

Аргадаад үнсдэг ижий минь та

Амар мэнд сууна уу даа

 

Их л алсын газраас үгүйлэн үгүйлсээр ирэхэд

Ивийн сайхан ижий минь та үнсэн үнссээр угтдаг юмаа

Ирээд хаашаа ч буцамгүй таньдаа л хорогдоод байнаа

Инээхэд жаргал нэмдэг ээж надад байдаг юмаа

 

Дэндүү уудам нутагтаа дуулан дуулсаар ирэхэд

Дээжээ өргөөд ижий минь та уйлан уйлсаар золгодог юм аа

Дэлгэсэн хадагны тань ууранд бодол уусаад байна аа

Дэлхийн хаанаас ч олдомгүй ээж надад байдаг юм аа

 

Насаараа мөргөх овоондоо яаран яарсаар ирэхэд

Намайгаа хүлээсэн ижий минь та дайлан дайлсаар суудаг юм

Навтгархан гэрийнхээ бурхандаа буян хураамаар байна аа

Нартад ганцхан заяасан ээж надад байдаг юм аа

Facebook Twitter Google Plus