Эргээд бодохоор

Унаган багын сургууль минь
Учрахын ерөөлөөр санагдаад байна уу?
Улаан бүчтэй сурагч нас минь
Уяхан биднийг уриад даллаад байна уу?
Уяхан биднийг уриад даллаад байна уу?

Эрдмийн өргөө сургууль минь
Хайрлахын заяагаар бодогдоод байна уу?
Эрдэм заалгасан алтанхан үе минь
Эргээд бидэндээ дурсагдаад байна уу?
Эргээд бидэндээ дурсагдаад байна уу?

Он жилүүд урсан өнгөрөөд
Одны тоолонд дурсамж мөнхөрнө
Ангийнхаа ширээний ард
Ахиад нэг суух юмсан

Ардын сайхан багш нараа
Арван жилийн анд найз нараа
Дурсахгүй байж чадахгүйнээ
Дуулахгүй байж чадахгүйнээ

Эргээд бодохоор
Унаган багын сургууль минь
Учрахын ерөөлөөр санагдаад байна уу?
Улаан бүчтэй сурагч нас минь
Уяхан биднийг уриад байна уу?

Оюутан цагийн сургууль минь
Онгодын хиймориор жигүүрлээд байна уу?
Азын тэнгэртэй оюутан нас минь
Эргээд бидэндээ ирээ юм уу?
Эргээд бидэндээ ирээ юм уу?

Он жилүүд урсан өнгөрөөд
Одны тоолонд дурсамж мөнхөрнө
Ангийнхаа ширээний ард
Ахиад нэг суух юмсан

Ардын сайхан багш нараа
Арван жилийн анд найз нараа
Дурсахгүй байж чадахгүйнээ
Дуулахгүй байж чадахгүй
Ардын сайхан багш нараа
Арван жилийн анд найз нараа
Дурсахгүй байж чадахгүйнээ
Дуулахгүй байж чадахгүйнээ

Facebook Twitter Google Plus