Нутгаа санаад уярдаг сэтгэл

Ай би нутгаа санахаар аа

Аяар аяархан дуулан гэгэлздэг ээ

Аав л ээжий хоёртоо очоод

Яриж хөөрөөд ирмээр болдог оо

Нутгаа санаад уярдаг сэтгэл минь

Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ

Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Ай би нутгаа санахаар аа

Сэм сэмхэн гунигаа тээдэг ээ

Зөн совин шувуу шиг зэллээд

Цэнхэр алсыг чимээгүй ширтдэг ээ

Нутгаа санаад уярдаг сэтгэл минь

Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ

Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Ай би нутгаа санахаар аа

Аньсган нүд минь мөнгөн хяруутай

Анир анирхан дурсамж гэрэлтээд

Аясхан бодол минь мөнгөн гунигтай

Нутгаа санаад уярдаг сэтгэл минь

Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ

Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Нутгаа санаад уярдаг сэтгэл минь

Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ

Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Facebook Twitter Google Plus