Наян булаг

Найман уулын дундаасаа
Наян булаг урсаастай
Наян булгийн эхэндээ
Найман хонгор сойгоостой

Наран хорвоо гэрлийн доор
Навчин хоёр эрвээхэй
Намжих хуурын намираатай
Наадан наадан найганхан

Өглөөн намрын хяруу унаад
Өөдсөн шүүдэр манантай
Өвгөн булгийн оройгоороо
Өнгийн будан татаастай

Замаг зандан хатуу чиг
Зүйргүй сайхан үнэртэй
Завьлан хорвоо үрэв чиг
Зайгүй хайрын уяатай

Facebook Twitter Google Plus