To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Наадмын морьдын тоос

Дэнжээ дүүрээд дэрвүүлдэг нь
Наадмын маань эрээн майхан аа хө
Дэлхий доргиод ергүүлдэг нь
Хурдны маань түмэн агт аа хө

Тоосны үзүүрт торолзоод байна аа
Түрүү морьдын бараа юу даа хө
Тосон яараад өндөлзөөд байдаг нь
Уяач аавын минь зөв үү дээ хө

Гаансаа галтай нь түрийлдэг нь
Яарч догдолсон сэтгэл үү дээ хө
Самсаа шархираад дуслуулдаг нь
Хөөрч баярласан нулимс уу даа хө

Жийжүү дөрөө харшуулдаг нь
Насны ханийн минь жаргал аа хө
Жисчүү дээлтэй жийгүүлдэг нь
Наадмын маань сэрүүн дэнжээ хө

Уяагаа дүүргээд янцгаадаг нь
Ажнай хүлгийн маань хийморь уу даа хө
Заяа түшээд түрүүлдэг нь
Авъяаст ардын минь эрдэм үү дээ хө
Заяа түшээд түрүүлдэг нь
Авъяаст ардын минь эрдэм үү дээ хө
Авъяаст ардын маань наадам уу даа хө

Facebook Twitter Google Plus