To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Зүүдний ханхүү

Зүүдэндээ анх би чамайг харсан
Зөнгөөрөө чамтай учрахаа мэдэрсэн
Дуу хоолойг чинь тодоос тод сонсож
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан

Удалгүй би чамтайгаа учирсан
Ухаангүй хайраар чамдаа дурласан
Зүүдний ханхүү чамайгаа мөрөөдсөөр
Зөвхөн чамайг л хайрлана гэж бодсон би

Сэтгэлээ би барьж дийлээгүй
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь би чамд хайртай гэсэн

Намайг дурласныг чи эхлээд мэдрээгүй
Найзаа л гэсэн гэнэн бодлоор явсан
Нүдний минь цаана хайр байсныг чи хараагүй
Намайг сэтгэлээ нээтэл чи мэдээгүй

Facebook Twitter Google Plus