Бороонд урсах нулимс

Зовлон минь чамд өгөх цэцэг шиг норлоо
Зовлон минь чамд очих сэтгэл шиг хорилоо
Зовлон минь чам руу явах зам шиг бүдгэрлээ
Зовлон минь чамд хэлэх үг шиг бүдэрлээ

Бороо чи ороосой
Нулимс минь урсаасай
Болзоо хожимдоосой
Чи битгий ирээсэй

Шаналал минь оргилуун дарс шиг боргилно
Шаналал минь унах машин шиг хурдална
Шаналал минь усан бороо шиг цутгалаа
Шаналал минь урсах нулимс шиг өнгөрлөө

Бороо чи ороосой
Нулимс минь урсаасай
Болзоо хожимдоосой
Чи битгий ирээсэй

Дурлал минь борооны өмнөх салхи ч юмуу
Дурлал минь үзээгүй их амьдрал юмуу
Дурлал минь үзэгдээд өнгөрөх шаналал юмуу
Дурлал минь бороонд урсах нулимс

Бороо чи ороосой
Нулимс минь урсаасай
Болзоо хожимдоосой
Чи битгий ирээсэй

Facebook Twitter Google Plus