Амьдрал

Амьдрал гэдэг диваажин биш шүү дээ
Хүн гэдэг чинь гэгээн бурхан биш шүү дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу

Гэхдээ хүний амьдрал гэдэг
Татаад бэхэлсэн утас биш ээ

Жаргал зовлон хамт энэ хорвоо дээр
Жаргалыг би чамдаа хоосон амлахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу

Гай гэдгийг хэзээ ч хүсэхгүй шүү
Зовлонг би яасан ч өөрөө би дуудахгүй дээ
Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг юм
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг юм
Учралт хоёр нь чи бид хоёр уу

Facebook Twitter Google Plus