Дорнын бүсгүй

Долоон бурхан тодрох үдшийн шаргал гэгээнд
Дорнын гоо бүсгүй намайг хүлээн суугаа даа
Ихэр алтан цэцгүүд шилбэн дээрээ найгахад
Ижилгүй уяхан дуугаа наддаа л зориулж дуулаа даа
Тэргэл саран амтат дарс
Зүүдний солонготой
Тэнгэрийн доор ерөөлөөр учирсан
Ариухан бүсгүй минь
Мөрний урсгал мөнгөн шүүдэр
Хайрын үлгэртэй
Мөнхийн залуу насны учрал
Дорнын бүсгүй минь

Амраг саран мандах учралын намуун сайханд
Алтангоо бүсгүй намайг хүлээн суугаа даа
Хосоор мөнгөн загас нь одод үсчүүлж нааддаг
Хосгүй хайрын дуугаа намайг дурсан дуулаа даа

Facebook Twitter Google Plus