Бэлхийн голын дуу

Навчис гундуухан намраар
Насны хань минь орхиод одсон юм
Хайрын үгээ хэлэх зуур
Хайртай тэр минь хадамд гарсан юм
Бэр болсон чиний найрнаар
Битүүхэн гунигаа чамдаа үлдээсэн юм
Бэлхийн голоор найр тэгшрээд
Би танайхаас халамцуу гарсан юм

Саран мэлтэрсэн үдшээр
Сайхан тэр минь орхиод одсон юм
Хайрын үгээ хэлэх зуур
Хайртай тэр минь хадамд гарсан юм
Бэр болсон чиний найрнаар
Битүүхэн гунигаа чамдаа үлдээсэн юм
Бэлхийн голоор найр тэгшрээд
Би танайхаас халамцуу мордсон юм

Facebook Twitter Google Plus