To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Баяртай гэж хэлж чадахгүй

Өглөөний нар хөшигний завраар тусахад
Өдөн хөнжилд би чамтайгаа унтах юм
Шөнийн жаргалдаа чи минь алжаагаад
Зүүд нойрондоо үнэгчилэн инээнэ
Хань чинь чамайг гэртээ хүлээнэ
Харин чи надтай шөнийг өнгөрөөнө

Итгэл эвдэн байж чи надтай учирсан хойно
Сэтгэл зүрхийг чинь сэвтээгээд яах вэ
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Сэм сэмхэн босоод яван одьё

Улаахан уруулыг чинь амтлан үнсэхэд
Ухаан санаа мансууран жаргах юм
Уулзахгүй байя гэж би өчнөөн бодовчиг
Учрах цагийг нууцхан хүлээнэ
Хүсэл минь намайг дуудан дуудна
Хүлээтэй юм шиг би утас чагнаад

Итгэл эвдэн байж чи надтай учирсан хойно
Сэтгэл зүрхийг чинь сэвтээгээд яах вэ
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Заяа тавиландаа дасахаас яах вэ

Удаан удаан чамтайгаа уулзахгүй болохоор
Улам бүр би чамайгаа санах юм
Ирдэг болов уу гэж би өчнөөн харуулдана
Ийм хувь заяа намайг хүлээнэ
Хэдий болтол тэсэх хайр вэ?
Хэний гуниг баяраар хэмжигдэх бол
Энэ хорвоо дээр эрчүүд олон боловчиг
Эхнэртэй залууд би юунд тэмүүлнэ

Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Заяа тавиландаа дасахаас яах вэ?
Энэ хорвоо дээр эрчүүд олон боловчиг
Эхнэртэй залууд би юунд тэмүүлнэ
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Заяа тавиландаа дасахаас яах вэ?

Facebook Twitter Google Plus