Амин хайртай ээждээ

Сүү ивэлгэж намайг хүлээсэн
Сүүдрээс нөмөрлөж намайг угтсан
Амь бэлэглэж үрээ төрүүлсэн
Азай буурал ижий минь дээ
Таныгаа дуулах болгондоо
Заяа минь тэгширдэг болохоор
Таныгаа дуулах тоолондоо
Та минь урт наслан уянга нэмээрэй

Бүүвэй аялан намайг өлгийдсэн
Бүлээн сэтгэлээр үрээ энхрийлсэн
Аз бэлэглэж намайг өсгөсөн
Амин хайртай ижий минь дээ

Учирлан хайрлаж намайг өсгөсөн
Уужим ухаанаар намайг хөтөлсөн
Амьдрал бэлэглэж үрээ торниулсан
Ахин олдохгүй ижий минь дээ

Facebook Twitter Google Plus