To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дэндүү их санаж дээ би нутгаа

Аав минь нэг л баяртай
Ардын дуугаа аялаж зүүдлэгдлээ
Алдуул морин ижилдээ очив уу
Алдрай үрээ алсаас ерөөв үү
Дэргэд минь адуу янцгаах шиг санагданаа
Дэндүү их санаж дээ би нутгаа

Ээж минь нэг л хөөртэй
Эрлийн хүнийг тосож зүүдлэгдлээ
Эсэн мэндийн сураг сонсов уу
Энхрий үрээ алсаас ерөөв үү

Төөрөг заяаг минь хайрласан
Төгөлдөр сайхан монгол нутгаа
Хөөргийн дайтай чулуунаасаа би
Хүний нутагт үнэрлэж л явна даа

Facebook Twitter Google Plus