Зүүдэлсэнгүй явлаа

Өнгийн цэцэгийг түүе ээ гэсээр
Өргөн талдаа баясаж явахдаа
Цэцэг бүхэн ондоохон байдгийг
Цэгнэж тунгааж амжсангүй явлаа

Зүрхний амрагаа оллоо гэсээр
Зүйргүй мөрөөдөн эрсээр явахдаа
Насанд ганцхан заяагаа гэсээр
Наадах цаадахыг нь бодсонгүй явлаа

Амьдралын үнэнч ханиа гэсээр
Амраг чамайгаа мөрөөдөн явахдаа
Ашдын сайхнаар жарганаа гэсээр
Альхан зүрхэндээ зүүдэлсэнгүй явлаа

Facebook Twitter Google Plus