Зүрхний уянга

Зүүд хулжааж ирсэн
Хайрлахын гэгээн совин минь
Зүрх догдлуулж ивэлсэн
Сэтгэлийн цагаан сүү минь дээ

Аялгуу хөглөж аргадмаар
Амрагийн тавилан заяа минь
Айлд болж ханилмаар
Гэргий хонгор хүслэн минь

Бодол бодлоор ундаалсан
Зүрхэн хээтэй цэцэгхэн минь
Болорын мөнгөн туяатай
Миний сэтгэлийн саран минь дээ

Аялгуу хөглөж аргадмаар
Амрагийн тавилан заяа минь
Айлд болж ханилмаар
Гэргий хонгор хүслэн минь

Харц туяаруулж ирсэн
Наран илчтэй жаргал минь дээ
Хайрын хөгөөр эгшиглэсэн
Насны ганцхан дуулал минь дээ

Аялгуу хөглөж аргадмаар
Амрагийн тавилан заяа минь
Айлд болж ханилмаар
Гэргий хонгор хүслэн минь

Facebook Twitter Google Plus