Цасан дээрх танго

Алсын анхилуун цэцэгсийг
Зулсан юм шиг цасан дээр
Мєнгєн сарны туяанд
Хос залуус наадна
Мєнхийн тансаг дуу шиг
Танго танго бvжээд
Миний хонгор хайрын vгээ шивнэнэ
Цастай хvvрнэх найрсаг тангонд
Цэцгийн шугуй сарыг шєнєжин хvлээнэ
Цасан далай будраад
Цайдам дэлхий оддын гэгээг дуулна

Цав цагаан цас
Цэв цэнхэр танго
Ариухан хайр анхны цасаа
Ширхэг ширхэг над дээр бууж
Шvхэр шvхрээр чам дээр бууна
Танго танго танго

Алган дээр минь цагаан цас
Ширхэг ширхэгээр бууна
Амраг хайрын рашаан ч билvv
Амсья би амсья би
Уруул дээр чинь эрдэнийн илтэс
Хайлан уяран байна
Учрал хайрын рашаан ч билvv
Амсья би амсья би
Шинэхэн цасны ширхэг бvрийдээ
Зvрхний хайрыг шингээсэн юм
Шижир эрдэнийн илтэс бvхэндээ
Зvvдний халуун илгээсэн юм

Facebook Twitter Google Plus