Ариухан гэгээн хайр

Хархан үс чинь намирна даа
Харц сэтгэлд чинь дурламаараа
Хаврын яргуй шиг чамайгаа
Хайрлан сууж дурламаараа
Ай бүсгүй минь
Ариухан гэгээн хайр минь дээ
Эрхлэж сууя даа хоёулаа
Ээнэгшин жаргая чамтайгаа

Цэнгэл баяраар гэрэлтэнэ дээ
Цэлмэг сэтгэлд чинь дурламаараа
Цээнийн цэцэг шиг чамайгаа
Цээжний гүнээс хайрламаараа

Үйлийн үргүй хайрласан даа
Үнэнч сэтгэлээсээ дурласан даа
Харцны талимаанд чинь баясмаараа
Халуунхан биенд чинь уусмаараа

Facebook Twitter Google Plus