Би дуртай

Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай

Гуниг бүхнээ инээдээр хийсгээд
Гудамжаар хамт алхах дуртай
Мөнгөн сарны гэгээн доор
Мөрийг чинь түшин суух жаргалтай

Тэвэрт чинь эрхэлж бас туниж
Тэгээд чамайгаа энхрийлэхийг хүснэ
Дэндүү жаргалтай гэгээн амьдралд
Дэргэдээ хамт байхыг би хүснэ

Үнэн сэтгэлийн гэгээн хайраа
Ганцхан чамдаа зориулъя
Үлгэрийн гэмээр жаргалтай энэ амьдралд
Үргэлж хамт байхыг би хүснэ

Өглөө бүхэн чинийхээ тэвэрт
Үнсүүлж сэрэх би дуртай
Зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
Зөвхөн чамтайгаа байх дуртай

Facebook Twitter Google Plus