Гоо бүсгүй

Сэвлэг хархан үсний чинь намираа
Сэрүүн зүүдийг минь бүүвэйлэн бүүвэйлнэ
Эвлэг даруу хөөрхөн ааш чинь
Аяа миний хайрыг бадраана
Хүсэн хүсэн учирмаараа
Хайрлан хайрлан тэвэрмээрээ
Санан бодоод уярмаараа
Сайхан төрсөн бүсгүй минь

Энхрий дөлгөөн нүдний чинь харц
Энгүй сэтгэлийг минь уяраан уяраана
Эелдэг дулаан хөөрхөн зан чинь
Аяа миний хайрыг булаана

Хасын царайд чинь наран гэрэлтэж
Хайрын аялгуу илбээн хөглөнө
Хамгаас дотно чиний минь мишээл
Аяа миний сэтгэлийг баясгана

Facebook Twitter Google Plus