Сэрүүн намар

Цаст ууланд янгир даарахаар
Цайлган ээжээ санаад байх юм
Цагаахан уян сэтгэлийг нь бодохоор
Цантсан хяруунд нулимс унах юм
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Цагийн хүйтэнд даараа байлгүй
Цайлган ээждээ очъё

Будант хангайд сэрүү унахаар
Буурал ааваа санаад байх юм
Буцах шувуудын дууг сонсохоор
Булган дээлтэй ч жиндээд байх юм
Хүний нутагт намар болохоор

Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Улирлын хүйтэнд даараа байлгүй
Ухаант аавдаа очъё
Халил царманд цас нь бударахаар
Хайртай хоёроо санаад байх юм
Алаг цэцэгс гундахыг харахаар
Ангир шувуудтай нисмээр болох юм
Хүний нутагт намар болохоор

Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Аясын салхинд жиндээ байлгүй
Ачтай хоёртоо очъё

Facebook Twitter Google Plus