Саяана

Сайхан сэтгэлийн сүмбэр ууланд
Сарнай цэцгийн хүрээлэн байдаг
Гоо хатадын тэр л цэцэрлэгт
Гоёмсог бүсгүйн нэр нь байдаг аа

Зүүдний энгэрт уянга дуугаа өргөсөн
Саяана гэдэг уран гоо байдаг аа

Бодол сэтгэлийн богд ууланд
Болор цэцгийн хүрээлэн байдаг
Үлэмж тансаг тэр л цэцэрлэгт
Үзэсгэлэнт бүсгүйн нэр нь байдаг аа

Нандин сэтгэлийн ноён ууланд
Хатан цэцгийн хүрээлэн байдаг
Нартын үзмэр тэр л цэцэрлэгт
Миний л бүсгүйн нэр нь байдаг аа

Facebook Twitter Google Plus