Халтар манан хөөрөг

Эргэн эргэн золгох бүрийдээ

Эрдэнийн чулуун хөөрөг зөрүүлнэ

Эцэг өвгөдийн заншил сахисан

Эрхмийн дээд тэмдэг юм аа хө

Хайртай аавын минь үнэр шингэсэн

Халтар манан хөөрөг юм аа хө

Учран учран золгох бүрийдээ

Уран чулуун хөөрөг зөрүүлнэ

Эрийн жудгаар нөхрөө хүндэлсэн

Энэ л сэтгэлийн тэмдэг юм аа хө

Халуун өвөртөө хадгалж явдаг

Халтар манан хөөрөг юм аа хө

Ахин ахин золгох бүрийдээ

Алтнаас үнэтэй хөөрөг зөрүүлнэ

Амин хэлхээ нутгаа хүндэлсэн

Андгай журмын тэмдэг юм аа хө

Хайрхан уулын бүлээн хэлтэрхий

Халтар манан хөөрөг юм аа хө

Facebook Twitter Google Plus