To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Амрагын болзоо

Үдшийн тэнгэрт одод түглээ

Үнэгэн бүрийгээр би мордлоо

Аргамаг хүлэг минь хазаар дарна хө

Амрагийн болзоонд хоёул яарна хө

Чи минь намайгаа хүлээнэ хүлээнэ

Чин сэтгэл үнэнч шүү үнэнч шүү

Шандаст хүлэг минь хурдан хурдан шүү

Бидэн хоёрыг уулзуулна даа учруулна даа хө

Шөнийн тэнгэрт саран гэрэлтэнэ

Шинэхэн амрагаа үгүйлэн ирлээ

Унаган хүлэг минь уяанд эрэгцэнэ

Уулзсан сэтгэл минь тайтгарч нялхарлаа

Үүрийн гэгээ манхайн цайлаа

Үүрдийн амрагтаа хоргодон мордлоо

Ганган хүлгийнхээ хөнгөн алхаанд нь

Ганцхан чамайгаа санан дуулна аа хө

Facebook Twitter Google Plus