To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Чамдаа заавал очно

Нүдийг чинь бодоход тэнгэрт гэрэлтээд байх юмаа
Чандаган гэгээн хайр минь ээ
Чамдаа би чамдаа би заавал очно шүү
Чамдаа би чамдаа би заавал очно шүү
Нэрийг чинь шивнэхэд тэнгэрт уянгалаад байх юмаа
Чандмань гэгээн хайр минь ээ
Чамайгаа чамайгаа би заавал олно шүү
Чамайгаа чамайгаа би заавал олно шүү
Санасан сэтгэлийг минь саатуулаад
Сарны доор жаргаахгүй гэсэндээ
Зөрүүлж тавилан төөрүүлэх тусам
Зүүдэнд чинь зүүдэнд чинь би зочин шиг очно шүү
Зүүдэнд чинь зүүдэнд чинь би зочин шиг очно шүү

Дүрийг чинь санахад тэнгэрт мишээгээд байх юм аа
Чандын гэгээн хайр минь ээ
Чамтайгаа чамтайгаа би заавал учирна даа
Чамтайгаа чамтайгаа би заавал учирна даа
Үгүйлсэн сэтгэлийг минь саатуулаад
Үүлсийн дор учраахгүй гэсэндээ
Зөрүүдэлж тавилан төөрүүлөх тусам
Зүрхэнд чинь зүрхэнд чинь би аялгуу шиг очно шүү
Зүрхэнд чинь зүрхэнд чинь би аялгуу шиг очно шүү

Оногдсон жаргалыг маань саатуулаад
Оддын доор уулзуулахгүй гэсэндээ
Зөрүүдэлж тавилан тойруулах тусам
Нүдэнд чинь нүдэнд чинь би шувуу шиг бууна шүү
Чамдаа би чамдаа би заавал очно шүү

Facebook Twitter Google Plus