Чам руу тэмүүлсэн хайр

Саран гэрэлтсэн тэргэл шөнөөр
Сэрэмгүй зүүдэндээ чамайгаа мөрөөдсөн
Хайрын сэтгэл минь амрагаа дуудахад
Хайрлах хүсэл минь чам руу л гэхдээ
Гэгээхэн хүслээр амьдралыг зөгнөсөн
Гэнэхэн насны минь болзоо нялхраад
Сэтгэлээ илчлэх хайрын харцаар
Сэмхэн чамдаа хайраа шивнэсэн

Наран гийсэн налгар өдрөөр
Нандин хүслээр чамайгаа мөрөөдсөн
Учрахын хүсэл минь амрагаа дуудахад
Уянгын дуу минь чам руу л гэхдээ
Гэгээхэн хүслээр амьдралыг зөгнөсөн
Гэнэхэн насны минь болзоо нялхраад
Сэтгэлээ илчлэх хайрын харцаар
Сэмхэн чамдаа хайраа шивнэсэн

Сэтгэл нийлсэн чамтайгаа байхад
Цэцгэн дэлхий өнгөөрөө гоёдогсон
Хайрын харгуйд мөрөөдөл биелсэн
Ханийн түшигтэй чам руу л гэхдээ
Гэгээхэн хүслээр амьдралыг зөгнөсөн
Гэнэхэн насны минь болзоо нялхраад
Сэтгэлээ илчлэх хайрын харцаар
Сэмхэн чамдаа хайраа шивнэсэн
 

Facebook Twitter Google Plus