Өргөн Сэлэнгэ

Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугин урсана
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна

Тунгалаг Сэлэнгийн урсгал дээгүүр
Тээврийн онгоц сэлж явна аа
Тэнэгэр уудам тариалангын дундуур
Хүчит комбайн хүржигнэнхэн байна

Өргөн Сэлэнгэ минь хүчтэй байнаа
Өлгий нутгаа чимэгтэй байнааа
Өндөр дэнж дээр үзэмжит барилгууд
Өлгий нутагтаа босож байна

Хүйтэн болоод тунгалаг устай
Хүчит Сэлэнгийн сүрлэг чимээтэй
Хөгжил цэнгэл бүтээлийн чимээ
Хүнгэнэн шуугин өрсөлдөж байна

Facebook Twitter Google Plus