To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Надад мөрөөдөл бий

Урсах амьдрал надад олон зүйлийг бэлэглэсэн ч
Олон өнгөөр солонгорох миний мөрөөдөл хамгийн гоё
Шөнө хүртэл зүүдлэгдэнэ
Амьдралд итгэл бэлэглээд
Шүлэг дуу болж зүрхнээс минь гэрэлтэнэ
Бодол мөрөөдөл миний дотор цэцэг болон урган
Өдөр болгон түүнийг хайр итгэлээрээ би тэтгэнэ
Хүрэхэд хол мэт санагдана
Хүсэл түүнийг ойртуулна
Мөрөөдөлдөө хүрээд тэврэхсэн гэхээс яарна
Надад мөрөөдөл бий нарнаас ч тод гэрэлтэй
Наашлан ойртож надад мэдрэгдэнэ
Одод бороошиж дэлхий рүү асгарлаа
Мөрөөдлийн үүл рүү би нислээ

Надад бүхнийг гийгүүлэх аз жаргалтай мөрөөдөл бий
Чамд бүхнийг бишрүүлж гайхшруулах хүсэл бас бий
Хүн бүхэнд мөрөөдөл бий хязгааргүй
Мөрөөдөл бүхэнд гэрэл бий
Мөрөөдөж хүсэж тэмүүлж алхам алхам ойртож
Гэрэлт мөрөөдөлдөө би заавал хүрнэ

Надад мөрөөдөл бий нарнаас ч тод гэрэлтэй
Наашлан ойртож надад мэдрэгдэнэ
Одод бороошиж дэлхий рүү асгарлаа
Мөрөөдлийн үүл рүү би нислээ

Facebook Twitter Google Plus